
Хүн бүр бие галбирынхаа өө, сэвийг өөр өөрөөр олж хардаг. Ихэнх хүмүүс сайн эсвэл муу талаа хэт дөвийлгөдөг зуршилтай. Гэтэл бодит байдал дээр тэс өөр харагддаг юм. Ингэж хэтрүүлэн дүгнэх нь хувцасны сонголтод муугаар нөлөөлж, бодит байдлаасаа бүр ч эвгүй харагдах нь бий. “Бие чөтгөр хувцас бурхан” гэдэг биз дээ. Тиймээс юуны түрүүнд биеийн зохистой харьцаагаа тодруулан харуулахыг хичээ. Тухайлбал, хэт өргөн эсвэл хавчиг цээж, том жижиг хөх, нарийн өргөн бэлхүүс, богино урт хөл, нарийн шилбэ, бүдүүн махлаг гуя энэ бүгдийг тэнцүүлэхэд зөв хувцаслалт л тусална. Үүний тулд та өнгө, хийц, жижиг г...